
УИХ-ын 50 гаруй гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгээ УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өглөө. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мэдээлэл хийв.
Тэрбээр "МАН-ын даргын сунгаанаас болж, Цагаан байрандаа шийдчих асуудлыг Төрийн ордны цагаан байранд оруулж ирж, төр засгийн ажлыг гацааж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн өрөөндөө УИХ-ын даргыг "Алуурчин, авлигачин" мэтээр цоллож байгаад гүнээ харамсаж байна. Өнөөдөр сайд дарга нар шүүгч, прокурор, байцаагч болсон байна. УИХ-д 62 гишүүнтэй МАН-ын бүлгийг хоёр хувааж талцуулж буй гол хүн нь Г.Занданшатар. Яагаад ганцхан УИХ-ын даргыг шалгуулах гээд байгаа юм. Өнөөдөр 126 гишүүн дотор ариун, нэр цэвэр улсууд хэд байгаа юм. Бүтэн нэртэй, бүлээн цустай хүн байхгүй болж хувирч байна. Олонх нь асуудалтай байгаа. Бүгд шалгуул" хэмээлээ.