Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

AGP Pro Qualifier тэмцээнд Монголын мистер А.Баатар, Г.Нямрагчаа нар оролцож шагналт байранд шалгарлаа

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 48 секунд

“AGP Pro Qualifier” буюу мэргэжлийн бодибилдинг, фитнесийн олон улсын тэмцээн Бүгд Найрамдах Солонгос Улсад болж байна.

Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон хоёр тамирчин амжилттай байр эзэллээ.

МБФХолбооны тамирчин А.Баатар +90 кг жинд эх орноо төлөөлөн өрсөлдөж 4-р байр эзэлжээ.

Мөн МБФХолбооны тамирчин Г.Нямрагчаа “Men’s Physique” ангилалд оролцсон бөгөөд 4-р байр эзэлсэн байна. Түүнчлэн тэр Classic Physique ангилалд эхний тавд шалгарсан амжилт үзүүлжээ.

Энэхүү амжилт нь Монголын бодибилдинг, фитнесийн салбарын өсөн дэвжиж буй зам, тамирчдын хүч төдийгүй дэлхийд өрсөлдөх хүсэл тэмүүллийг илтгэн харуулж байгаа юм.

Монголын залуу циркчид ОУ-ын тайзнаа “ХҮРЭЛ АРСЛАН” цом хүртлээ
Монголын залуу циркчид ОУ-ын тайзнаа “ХҮРЭЛ АРСЛАН” цом хүртлээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.