Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Бадамсүрэн: Хэрвээ МАН-ын Хяналтын хороо Б.Энхбаярыг хөөсөн шийдвэрээ эргэн харахгүй бол олон гишүүд МАН-аас гарахаа мэдэгдэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжсэн байдаг.

Уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, МАН-ын Хяналтын хороо Б.Энхбаяр гишүүнийг хөөсөн асуудлаа эргэн харахгүй бол УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар МАН-ын бүлэг, цаашлаад МАН-аас гарна гэв.

Учир нь МАН авлигатай хийх тэмцлээсээ ухарч байна. Мөн шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нэг хүнийг нь хөөж, нэг хүнд нь үйлчлэхгүй байна гэх асуудлыг хөндлөө.

Netflix: Starting 5 цувралын шинэ улирлын трейлер цацагдлаа
Netflix: Starting 5 цувралын шинэ улирлын трейлер цацагдлаа
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.