
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Онтрэ гоулд компани 6.7 хувиар зээл авч болоод байхад яагаад бид толгой компанид нь 11 хувиар зээл төлж байгаа юм. Энэ өөрөө зах зээлийн зарчим биш. Оюутолгойн гэрээгээр 34 хувийг эзэмшдэг хэрнээ тус хувьд ногдох зэсийн баяжмалаа борлуулах эрх байхгүй" гэв.