Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лос Анжелес Лейкерс JJ Redick-тэй гэрээгээ сунгалаа

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
2 минут 6 секунд

Лос Анжелес Лейкерс багийн ерөнхий менежер Роб Пелинка багийн ахлах дасгалжуулагч JJ Redick-тэй гэрээ сунгаснаа зарлаж, багийн ирээдүйг итгэлтэйгээр түүнд даатгаж буйгаа илэрхийлэв.

Redick өнгөрсөн улиралд ахлах дасгалжуулагчийн хувиар анхны улирлаа өнгөрөөж, Лейкерсийг 50 хожилд хүргэж зэрлэг өрнөдөд гурваар гаргасан билээ. Хэдийгээр плей-оффын эхний шатанд Миннесота Тимбервулвс багт хожигдсон ч, залуу дасгалжуулагчийн анхны алхам өндрөөр үнэлэгдэж байна.

NBA-д дасгалжуулагчийн ямар ч туршлагагүй байсан ч 15 улирал NBA-ын тоглогчийн хувиар өндөр түвшинд өрсөлдөж, ESPN-ийн шинжээчээр ажилласан туршлага нь Redick-д хурдан дасан зохицох суурь болж өгсөн.

Лос Анжелес Лейкерс багийн ерөнхий менежер Пелинка гэрээг сунгасан талаараа, “JJ бол манай багийн тоглолт болон талбайн удирдлагын жинхэнэ манлайлал гэдгийг энэ гэрээгээр тодорхой болгож байна. Түүний мэргэжлийн хандлага, тоглогчидтой харилцах чадвар нь бидний ирээдүйд итгэх баталгаа болж байгаа юм” гэв.

Харин Лос Анжелес Лейкерс багийг урт хугацаанд удирдахаар болсон JJ Redick, “Лейкерс шиг түүхэн багийн итгэлийг хүлээнэ гэдэг асар том хариуцлага. Өнгөрсөн улирал бидэнд суурь тавьсан бол ирэх жилүүд бол жинхэнэ бүтээн байгуулалтын үе байх болно. Манай тоглогчид болон арын албаны ажилтнуудын хамтын хүчээр Лейкерсийг дахин аваргын шатанд хүргэнэ гэдэгт итгэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Энэхүү гэрээ сунгалтын мэдээ нь саяхан Лука Дончич Лейкерстэй гурван жилийн шинэчилсэн гэрээ байгуулсан мэдээллийн дараахан гарсан. Лука Дончичын шинэ гэрээ нь 2028 он хүртэл хүчинтэй бөгөөд сүүлийн жил буюу 2029-2030 нь тоглогчийн мэдлийнх юм.

ТАНИЛЦ: Аравдугаар сард хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
ТАНИЛЦ: Аравдугаар сард хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.