Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голын усанд живсэн эрэгтэй, эмэгтэй хүний цогцос олдож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний зүүн урд, хүн /эмэгтэй/ усанд живсэн гэх дуудлага өчигдөр 19:00 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн О /эмэгтэй, хаяг, нас тодорхойгүй/ хясааны доод хэсэгт, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг голын уснаас гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Мөн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн "Шижир алт" гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 276 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ "Туул" голын усанд хайрагдсан байдалтай буцалтгүй нэрвэгдэгч олдсон тухай дуудлагыг 17:10 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход, нэр, нас тодорхойгүй /эрэгтэй/ буцалтгүй нэрвэгдэгч болсон, "Туул" голд эргээсээ 50 метрийн зайд хайрагдсан байдалтай байсныг голоос гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн аж.

АТГ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илт үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд мэдэгдлээ
АТГ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илт үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд мэдэгдлээ
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.