Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ-аас зургаан сар шалгаж, яллагдагчаар татжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулийн байгууллагаар шалгагдаж, яллагдагчаар татагджээ. Түүний Төрийн ордон дахь ажлын өрөөнд АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх мэдэгдлийг УИХ дахь АН-ын бүлэг мэдээлсэн. Тэгвэл эл асуудлаар өчигдөр АТГ-аа мэдээлэл өгөхдөө төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй гэдгийг мэдэгдсэн юм. Тодруулбал, хэргийн яллагдагч статустай байгаа С.Ганбаатарт прокуророос гурван удаа дуудан ирүүлэхээр хандсан боловч ирээгүй учраас прокурорын мэдэгдэх хуудсыг гардуулахаар очсон гэлээ. Тодруулбал, С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ-аас зургаан сарын турш шалгаж дуусаад, өнгөрөгч наймдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн аж.

Намрын нээлтийн барилдаан өнөөдөр 13.00 цагаас эхэлнэ
Намрын нээлтийн барилдаан өнөөдөр 13.00 цагаас эхэлнэ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.