Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талийгаач эмэгтэйн ХҮҮ: Манай гэр бүлд намайг төрсөн цагаас хойш АЗ ЖАРГАЛ гэж байгаагүй 

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 1 секунд

Өнөөдөр Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж алсан хэргийн шүүгдэгч Н.Энхбатад холбогдох шүүх хурал болж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн" гэх зүйл заалтаар буруутган шүүж байгаа юм.

Хурлын үеэр хохирогчийн ӨМГӨӨЛӨГЧ "Миний үйлчлүүлэгчийг амьд явах боломжгүй болтол зовоосон чат, мессежүүд нь байна. Бид гар утсыг нь нээж үзээд, хэдэн жил ямар их дарамтад явж буйг нь мэдсэн. Гэтэл шүүгдэгч өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж мэдүүлж байна.

Гар утасны чатууд нь гэр бүлийн хүчирхийллийг хэдэн жил үйлдэж байсан нь НОТОЛЖ байгаа" гэлээ.

Мөн улсын яллагч "Нотлох баримтуудаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь ХАНГАЛТТАЙ нотлогдож байгаа" гэсэн юм.

Түүнчлэн шүүгдэгч Н.Энхбат "Би хэдэн удаа хутгалсанаа мэдэхгүй, санахгүй байна. Би өөрийгөө ч хутгалсан байна лээ. Эмнэлэгт очоод гараа боолгож байхдаа ухаан орсон" гэжээ.

Талийгаач эмэгтэйн ХҮҮ "Манай гэр бүлд намайг төрсөн цагаас хойш АЗ ЖАРГАЛ гэж байгаагүй

Аав намайг алгадаж, ширээ булан мөргүүлэх, элэг рүү цохих, нүүр рүү хүчтэй цохиж алгаддаг байсан. Миний ээж тайван зөөлөн хүн байсан. Н.Энхбат гэдэг хүн зодуулж нүдүүлж, хөөгдөж, хараалгасаар насан эцэслэсэн" гэлээ.

Шүүгдэгч Н.Энхбат "Миний хүү яагаад ийм мэдүүлэг өгснийг гайхаж байна. Надад гомдсон байна" гэв.

Голомт банк WaterEquity-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Голомт банк WaterEquity-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.