Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МӨРӨӨДЛИЙН ГООЛ-2025: Хөл бөмбөгийн U13, U15 насны ангиллын тэмцээн үргэлжилж байна

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монгол Улсын боловсролын яам болон Монголын хөл бөмбөгийн холбоо (МХБХ) хамтран зохион байгуулж буй “Мөрөөдлийн гоол-2025” тэмцээнд 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн ЕБС-ийн хамарсан өргөн цар хүрээтэй, охид хөвгүүдийн хоёр насны ангилалтай U13, U15 явагдаж эхэлсэн. Тус тэмцээн нь 200 сая төгрөгийн шагналын сан буюу хамгийн өндөр шагналын сантай анхны тэмцээн юм.

Уг тэмцээнд Говь-Алтай аймаг шилдгүүдээ тодруулсан бол Зуунмод сум аваргаа тодруулжээ. Харин бусад аймаг, сум, дүүргийн аваргууд хараахан тодроогүй байна.

Тэгвэл ирэх жил болох U17 Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 54 хүүхдийг энэ тэмцээнээс сонгон шалгаруулна. Энэ тэмцээн нэг сарын турш үргэлжилж шилдгийн шилдэг багууд Улаанбаатар хотноо аваргын тоглолтоо 10 сард хийх юм.

Т.Отгонзаяа

Маргааш буюу энэ сарын 16-нд тэгш тоогоор төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцоно
Маргааш буюу энэ сарын 16-нд тэгш тоогоор төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцоно
 
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.