
УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийж, үдээс хойшх хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ асуудлыг хэлэлцсэн юм.
Хуулийн төсөлтэй холбоотой Ерөнхий сайдын танилцуулга дууссаны дараагаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага хүссэн юм. Харин УИХ-ын дарга эл хүсэлтийг бүрэн биелүүлэх боломжгүй гэдгийг онцлоод ажлын хоёр өдрийн завсарлага өглөө. Ингэснээр УИХ төсвийн асуудлыг ирэх Лхагва гарагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.