Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-д болсон усанд сэлэлтийн тэмцээнд “Далайн хаадууд клуб”-ын тамирчин Б.Амирлан таван медаль хүртлээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 8 секунд

БНХАУ-ын Далянь хотод энэ сарын 12-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа "Dalian International Youth Swimming Championships & Dalian Swimming Team Three-Centralized Training Selection Competition" тэмцээнд Монголын баг тамирчид оролцож байна. Тэмцээнд нийт 34 багийн 680 тамирчин оролцож, Монгол Улсын баг 20 алт, 17 мөнгө 12 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр 3 дугаар байранд шалгарчээ.

Онцолвол, Монголын баг дотор “Далайн Хаадууд клуб"-ын дасгалжуулагч Д.Сугармаагийн удирдлага дор найман тамирчин оролцож байгаа юм.

Улмаар 24 дүгээр сургуулийн сурагч “Далайн хаадууд клуб”-ын тамирчин Б.Амирлан 5 төрөлд өрсөлдөж, 2 алт, 3 мөнгөн медаль хүртсэн байна. Мөн Буухиа тэмцээнээс нэг мөнгө нэг хүрэл медалийг аваад байгаа юм.

Түүнчлэн тус клубын тамирчин Г.Заяамандах, З.Ялалт, Л.Эрмүүн, Э.Данзан, М.Гүндэнбилэг. Энхтөгс нар ч медаль хүртжээ.

Э.Ариунтөгс

ФОТО: Чуулганы нээлтэд үе үеийн УИХ-ын дарга нар оролцож байна
ФОТО: Чуулганы нээлтэд үе үеийн УИХ-ын дарга нар оролцож байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.