Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Даваа гарагт УИХ-ын чуулган нээлтээ хийж Төсвийн тухай хууль, төсвийн хүрээний мэдэгдэл зэргийг хэлэлцэж эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх даваа гарагт нээлт хийх гэж байна. Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын товыг гаргажээ. Тодруулбал, чуулган нээлтээ хийсний дараа 11.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл тус тус хуралдах бол 14.00 цагаас чуулганы хуралдаан эхлэх юм.

Чуулганы хуралдаанаар:

-Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх юм байна.

Харин мягмар гарагийн 10.00 цагаас:

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

“Автомашингүй өдөр”-өөр агаарын чанарыг хэмжинэ
“Автомашингүй өдөр”-өөр агаарын чанарыг хэмжинэ
 
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.