Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Автомашингүй өдөр”-өөр агаарын чанарыг хэмжинэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Нийслэлд энэ сарын 13-ны өдөр “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү өдөр 07:00–18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг тодорхой бүсэд хязгаарлах юм.

Хязгаарлагдсан цэгүүдэд агаарын чанар, дуу чимээний түвшний үзүүлэлтийг хэмжиж, 16-ны өдөр буюу энгийн хөдөлгөөний нөхцөлтэй харьцуулан дүгнэлт гаргах аж. Мөн нийтийн тээвэр, дугуйн замын ашиглалт болон иргэдийн оролцоог харьцуулан судална. Энэхүү өдрийн зорилго нь автомашины хэрэглээнээс үүдэлтэй сөрөг нөлөөг багасгах, олон нийтийн анхаарлыг хүрээлэн буй орчинд чиглүүлэхэд оршиж байгаа бөгөөд уриагаа “Эрсдэлгүй, эрүүл ирээдүй” гэж тодорхойлжээ.

“Автомашингүй өдөр“ дараах 23  зах , худалдааны төвүүд амарна
“Автомашингүй өдөр“ дараах 23 зах , худалдааны төвүүд амарна
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.