Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд “Mining Week & MinePro 2025” чуулга уулзалтад оролцож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой "MiningWeek&MinePro-2025" арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй Уул уурхайн салбарын нэгдсэн арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн 32 компани оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж байна.

"Mining Week & MinePro 2025” нь зөвхөн уул уурхайн салбарын арга хэмжээ бус Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжийг тодорхойлох чухал индэр байдаг. Энэ удаагийн чуулган “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” сэдвийг онцолжээ. Монгол Улсын Засгийн газраас “Mining & AI”санаачилга дэвшүүлж, уул уурхай, технологийн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд Г.Занданшатар илэрхийлэв. Мөн тэрбээр уг олон улсын үзэсгэлэн, чуулганы нээлтэд оролцож үг хэлсэн юм.

FIBA: Европын аварга  шалгаруулах тэмцээнд Финланд түүх бүтээж хагас шигшээд шалгарлаа
FIBA: Европын аварга шалгаруулах тэмцээнд Финланд түүх бүтээж хагас шигшээд шалгарлаа
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.