Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургалтын хүрээнд аврах ажиллагааны дадлага хийж, туршлага солилцож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

БНСУ-ын Үндэсний Гал түймэртэй тэмцэх газар болон тус улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас (KOICA) хамтран зохион байгуулж байгаа "Монгол Улсын гамшгийн хариу арга хэмжээ болон яаралтай тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэх сургалт" аврах ажиллагааны дадлагаар үргэлжилж байна.

Энэ хүрээнд ДХИС-ийн Усан спорт, сургалтын төвд гүний усанд ажиллах ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулсан бол ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын сургалтын баазуудыг түшиглэн хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны биет дадлыг хийж, туршлага солилцож байгаа юм.

Сургалтыг БНСУ-н Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын сургагч багш нар удирдан, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 30 орчим алба хаагч хамрагдаж байна.

Боксын ДАШТ: Монгол Улсын гурван тамирчин медалийн төлөө өрсөлдөнө
Боксын ДАШТ: Монгол Улсын гурван тамирчин медалийн төлөө өрсөлдөнө
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.