Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСӨВ 2026: Төрийн гурван өндөрлөг ирэх онд нийт 563 тэрбум төгрөгийг ЗАРЦУУЛНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Засгийн газраас ирэх оны төсвийг хоёр хоногийн өмнө УИХ-д өргөн барьсан билээ. Эл төсвийн төсөлд 90 сая тн нүүрс экспортлон, 31 их наядын орлого олж, 33 их наядын зарлага гаргаж, 1.3 их наядын алдагдалтай байхаар төлөвлөөд байгаа билээ. Тэгвэл ирэх онд төрийн гурван өндөрлөгийн зарцуулах зардлын тооцоолол төсөвт хэрхэн суусан талаарх мэдээллийг сонирхуулъя.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын буюу Монгол Улсын Ерөнхийлөгчид хамаарах төсвийг 33 тэрбум 626 сая төгрөг байхаар тусгажээ. Үүний 33.1 тэрбум нь урсгал зардлын төсөв бол үлдсэн 500 сая нь хөрөнгийн зардал байхаар тусгасан байх аж.

Харин УИХ-ын даргын хувьд 158 тэрбум 919 сая төгрөгийн төсөвтэй байна. Үүний 155 тэрбум нь урсгал зардалд зарцуулахаар тусгажээ. Тэгвэл Ерөнхий сайдын хувьд эдгээр гурван эрхмээс хамгийн өндөр буюу 370 тэрбум төгрөгийг ирэх онд зарцуулна. Эл 370 тэрбум төгрөгийн 330 тэрбум нь урсгал зардалд зарцуулагдах аж.

Х.Нямбаатар: ТҮК-ийнхан түлш хэмнэж байна гээд шинэ техникүүдээ гаргахгүй байна
Х.Нямбаатар: ТҮК-ийнхан түлш хэмнэж байна гээд шинэ техникүүдээ гаргахгүй байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.