Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Николас Жэксон “Байерн”-д түрээсээр нэгдэв

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

“Челси”-гийн довтлогч Николас Жэксон улирлын үлдсэн хугацаанд “Байерн Мюнхен”-д түрээсээр тоглохоор боллоо. Байерн тус тоглогчийг тодорхой тооны тоглолтод гаргавал 56.2 сая фунтээр бүрмөсөн худалдан авах заалтыг гэрээндээ тусгажээ.

24 настай сенегал довтлогч 2023 онд “Вильярреал”-аас 32 сая фунтээр “Челси”-д ирсэн бөгөөд нийт 81 тоглолтод 30 гоол оруулсан байна. Харин Байерн эхний ээлжинд 14.3 сая фунтыг түүнд төлж байгаа бөгөөд ирээдүйд 5 жилийн гэрээ байгуулахаар аль хэдийн тохирсон гэх.

Тус багт нэгдсэн талаараа Николас Жэксон “Байерн бол дэлхийн шилдэг клубуудын нэг. Би энд том зорилго, мөрөөдөлтэй ирсэн. Илүү олон цол хүртэхийн төлөө бүхнээ зориулах болно” гэв.

Эх сурвалж: BBC

Э.Ариунтөгс

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
 
АТҮТ: Үйлчилгээний үнэ тариф шинэчлэгдлээ
АТҮТ: Үйлчилгээний үнэ тариф шинэчлэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.