Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Сайханбилэг “Бидний алсын хараа бол Монгол Улсыг эрх чөлөөт, шударга, хөгжсөн улс болгон босгох“ хэмээн АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлд амжилт хүсчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

АН-ын даргаар сонгогдоод буй О.Цогтгэрэлд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг цахим хуудсаараа дамжуулан амжилт хүсчээ. Тэрбээр "Ардчилсан намын дарга Tsogtgerel Odon танд амжилт хүсье.

Монголын ард түмний ирээдүйг гэрэлтүүлэх цорын ганц зам бол эрх чөлөө, шударга ёс, хувийн өмчийг дээдлэх зарчим мөн.

-Эрх чөлөөгүй улс мөхдөг.

-Шударга ёсгүй нийгэм доройтдог.

-Хувийн өмчгүй эдийн засаг сүйрдэг.

Өнгөрсөн он жилүүдэд эрх баригчид ард түмний мөрөн дээр татварын дарамт ачиж, ядуурлыг гүнзгийрүүлж, ажилгүйдлийг гааруулж, авлигыг өөгшүүлэн, телевиз хэвлэлээр тархи угааж ирэв. Тэдний энэ зам мөр ард түмний итгэлийг эвдэж, шударга ёсны үнэ цэнийг гишгэлж, ардчиллыг мохоохыг оролдсон билээ.

Харин төрийн жинхэнэ зорилго бол ард иргэдээ боомилох бус, харин хөдөлмөрийг нь хамгаалж, бүтээмжийг нь урамшуулж, санаачилгыг нь дэмжих явдал юм.

Бидний алсын хараа бол дундаж давхаргыг хүчирхэгжүүлж, баялаг бүтээгчдээ хамгаалан, Монгол Улсыг эрх чөлөөт, шударга, хөгжсөн улс болгон босгох. Таны манлайлал дор ардчиллын үнэт зүйлс улам тодорч, монгол хүн бүр:

  • Өөрийн хөдөлмөрөөр босгосон өмчөө хамгаалдаг,
  • Эрх чөлөөгөөрөө амьдардаг,
  • Шударга ёсонд итгэдэг
  • Нийгэмд итгэлтэйгээр амьдрах болно.
  • Эрх чөлөө бол Монгол хүний дархлаа!
  • Шударга ёс бол Монголын хөгжлийн зам!
  • Ардчилал бол Монголын мөнхийн сонголт" гэжээ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж энэ сарын 18-нд, насны хишиг энэ сарын 25-нд олгогдоно
Хүүхдийн мөнгөн тэтгэмж энэ сарын 18-нд, насны хишиг энэ сарын 25-нд олгогдоно
 
Гамшгийн үеийн бэлэн байдлын тухай сургалт зохион байгууллаа
Гамшгийн үеийн бэлэн байдлын тухай сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.