Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдыг биеэ үнэлэхэд зуучилж, олсон орлогынх нь тодорхой хувийг өөртөө авдаг байсан А-гийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

Бусдыг биеэ үнэлэхэд зуучилж, олсон орлогынх нь тодорхой хувийг өөртөө авдаг байсан иргэний хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, нэр бүхий үйлчилгээний газарт менежерээр ажиллаж байсан А нь тус газрын тусгай үйлчилгээтэй өрөөгөөр үйлчлүүлсэн иргэдэд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучилж, олсон орлогын тодорхой хувийг өөртөө авч, биеэ үнэлэхийг орон байраар хангасан хэрэгт холбогдсон байна.

Тиймээс А-д Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

ЗГ: “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэнэ
ЗГ: “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэнэ
 
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчиллаа
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.