Англи улсад зохион байгуулагдаж буй эмэгтэйчүүдийн регбигийн ДАШТ-ий хэсгийн шатны хоёр дахь тойргийн дараа долоон баг шөвгийн наймд шалгараад байна. Бямба гарагт Канад, Шотланд, Англи гурван баг эрхээ авсан бол Ням гарагт Ирланд, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Франц улсын багууд нэмэгдлээ.
Ирланд Испанийг 43:27-оор буулган авч, шөвгийн наймд шалгарсан бол Шинэ Зеланд Японыг 62:19-ийн харьцаатайгаар хожиж хэсгээсээ гарсан юм. Харин Өмнөд Африк Италийг 29:24-өөр ялж түүхэндээ анх удаа шөвгийн наймд үлдэв.
Мөн Франц Бразилыг 84:5-аар илүүрхэн ялж шөвгийн шатанд багтлаа. Харин Шотланд Фижиг 29:15-аар буулган авч, энэ долоо хоногт Канадтай хэсгийн аваргаа тодруулах юм. Канад мөн Уэльсийг 42:0-оор хожсон бол Англи Самоаг 92:3-аар бут ниргэж, дэлхийн аваргын шинэ дээд амжилт тогтоолоо.
Харин Австрали, АНУ хоёрын тоглолт 31:31-ээр өндөрлөж, хэсгээс гарах боломж нээлттэй хэвээр үлдлээ. Хэсгийн шатны сүүлийн тоглолтууд ирэх долоо хоногт болж, шөвгийн найман багийн нэр бүрэн тодорхой болох юм.
Эх сурвалж: BBC
Э.Ариунтөгс