Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар БАТЛАМЖИЛЛАА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

Үдээс өмнө Төрийн ордонд хуралдсан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар тус намын даргад нэр дэвшигчдийн сунгааг зохион байгуулсан билээ. Санал хураалтаар 62 хувийн саналаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгосон юм.

Тус намын холбогдох дэг, журмын дагуу Ардчилсан намын Их хурлаар батламжлах учиртай. Тэгвэл үдээс хойш эхэлсэн Их хурлаар түүнийг батламжилж, өмнөх дарга Лу.Гантөмөр түүнд тамгаа хүлээлгэн өглөө.

Одоо Улсын дээд шүүх түүнийг бүртгэж авах эсэх процесс үргэлжлэх юм.

Б.Отгонбат: Би 3 хүний санал авсан ч намынхаа 313 хүний саналыг авч, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ажиллах ёстой юм байна
Б.Отгонбат: Би 3 хүний санал авсан ч намынхаа 313 хүний саналыг авч, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ажиллах ёстой юм байна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.