Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Худал хурдан ч, үнэнд гүйцэгддэг...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

May be an image of 1 person and textЭнэ намрын улс төр халуухан өрнөх шинжтэй байгааг сүүлийн өдрүүдэд өрнөж буй улс төрийн үйл явцууд элхэнээ харуулж байна. Тун удахгүй эхлэх гэж буй намрын чуулган, түүнээс урьтан явах АН, МАН-ын шинэ даргын томилгооноос гадна төсөв тойрсон асуудлууд ч олон нийтийн анхаарлын төвд байна. Үүнтэй зэрэгцэн ИЗНН шинээр байгуулагдаад хоёр сарын нүүрийг үзэж буй хамтарсан Засгийн газраас гарах тухай асуудлууд ч хөндөгдөж эхлэв.

Тэгвэл энэ бүх үйл явцын дундуур Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Худал хурдан ч, үнэнд гүйцэгддэг" хэмээн нийтэлжээ. Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш нам гүмхэн байсан тэрбээр ийнхүү ам нээж байгаа нь цаашдын улс төр хэрхэн өрнөхийг илэрхийлж буй ч байж болох. Нөгөө талдаа түүний дараагийн нүүдэл юу байхыг таашгүй. Учир нь тэрбээр саяхан л гэхэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамтаар нэр бүхий 20 гаруй гишүүнтэй орон нутагт ажлын бус, улс төрийн уулзалт хийгээд ч амжсаныг дурдах нь зүй.

“Ланд-80” загварын автомашин онхолдсоны улмаас жолооч нь хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлэгт эсэн мэнд хүргэжээ
“Ланд-80” загварын автомашин онхолдсоны улмаас жолооч нь хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлэгт эсэн мэнд хүргэжээ
 
Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.