Маргааш буюу энэ сарын 28-нд Ардчилсан намын ҮБХ хуралдах бол 31-нд намын Их хурал нь хуралдаж, намын даргын сунгаагаа хийхээр төлөвлөөд буй. Тус намын даргад УИХ дахь бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй хэд хэдэн нэрс албан бусаар яригдаж эхэлсэн. Зарим нь намын даргын сунгаанд өрсөлдөхөө ил тод зарлаад буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цахим хуудаснаа "Хууль, шударга ёсыг тууштай дээдэлсэн, баян чинээлэг иргэдтэй, уламжлал шинэчлэлийг хослуулсан, хүчирхэг Монголын төлөө Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр миний бие шийдвэрлэлээ. Эв нэгдэл, үндэсний эрх ашгийг эрхэмлэсэн, үнэт зүйл, үзэл баримтлалын хатуу мөрдлөгтэй, заавал ялдаг стратегитэй намын дарга байх болно. Ардчилсан намд реформ хийх нь нийгмийн реформыг эхлүүлэх захиалга мөн" гэж мэдэгдлээ.