Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүрэг гэр хорооллын ил задгай хогийн цэгийг бууруулах шинэ автомат төхөөрөмж нэвтрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Чингэлтэй дүүрэг гэр хорооллын бүсэд “Ногоон булан” төслийг хэрэгжүүлж байна. Гэр хорооллын бүс дэх ил задгай үүсмэл хог хаягдал салхинд хийсэж, нян бактери үржих таатай нөхцөл болдог. Энэ байдлыг халж, цугларсан хог хаягдлыг автоматаар шахаж нягтаршуулдаг том багтаамжтай автомат төхөөрөмжийг дүүргийн 12, 16, 21 дүгээр хороонд байршуулаад байна.

Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар хог хаягдлыг нягтаршуулан хэмжээг багасгаж өгснөөр салхинд ил задгай хог хийсэхгүй, агуулах сав нь хурдан дүүрэхгүй учир хог ачих давтамж цөөрч, бензин түлшний зардалд хэмнэлттэй. Төхөөрөмжид цугларсан хог хаягдлыг цэвэрлэгээний ажилтан нэг товчлуур дарж шахаж жижиглэн хэмжээг багасгана.

Ингэснээр ачилтын ажилчид гар хөлөө бэртээлгүйгээр хогны машинд хялбар аргаар ачих боломж бүрдэж байгаа юм. Хогийн цэг гэхээр бохир заваан, хамар амаа таглан хогоо холоос шидэх биш, яг хаях саванд нь хийчхээд, ойрчноо торддог “Ногоон булан” байх ёстой гэж үзэн Чингэлтэй дүүрэг тус төхөөрөмж хог хаягдлын менежментийн хүрээнд нэвтрүүлээд эхэлжээ.

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нэг сая ам.долларын тэтгэлэгт хамрагдана
Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нэг сая ам.долларын тэтгэлэгт хамрагдана
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.