Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авто замын түгжрэл, сүлжээ болон гамшгийн эрсдэлийг бууруулах талаар санал солилцов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

НИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын Пучон хотын дарга Чо Ён-Ик тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал Бүгд Найрамдах Солонгос Улсын хотуудын ИТХ-тай нягт хамтран ажиллаж, олон талаар харилцаагаа хөгжүүлж байгааг тэмдэглэлээ. Үргэжлүүлэн Улаанбаатар хотод тулгамдаад буй авто замын түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдал болон замын сүлжээ, төлөвлөлт, үер ус, гамшиг зэргийн талаар мэдээлэл өгч үүнд дээр туршлага судалж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

БНСУ-ын Пучон хотын дарга Чо Ён-Ик IT болон AI технологийг Солонгос улс авто замын түгжрэл, осол аваарыг зохицуулахад ашиглаж байна. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, үйлдвэрийн ослоос сэргийлэх нэгдсэн тогтолцоонд шилжиж, тогтмолжуулж, өдөр тутамд хяналт, сэргийлэх дадлыг хэвшүүлсэн учир энэ төрлийн осол, аваар багасаж байгаа талаар дурдлаа. Цаашид энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой гэлээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг Засгийн газар болон салбарын шагналаар шагналаа
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг Засгийн газар болон салбарын шагналаар шагналаа
 
Б.Жаргалан: Өнөөдрийн сонсголд С.Баяр, Сү.Батболд нарын хүмүүс ИРСЭНГҮЙ
Б.Жаргалан: Өнөөдрийн сонсголд С.Баяр, Сү.Батболд нарын хүмүүс ИРСЭНГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.