Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Татварын багц хуулиар 4 их наядын хөнгөлөлт хийхээр тооцсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 28 секунд

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Татварын багц хуулийн төсөлтэй холбоотойгоор тайлбар өглөө. Тэрбээр "ХХОАТ-ыг 20 хувь болгох гэж байна гэдэг нь худал мэдээлэл. 2022 оноос хойш “Хувь хүний орлогын албар татвар”-ын хуулиараа 10, 15, 20 хувийн шатлалтайгаар хэрэгжиж байгаа. Төсвийн хуулийг дагуулж энэ татвар нэмэгдсэн нь бага, дунд орлоготой иргэдэд илүү ачаалал өгч байна гэдэг үүднээс ажлын хэсгийн гишүүд орлогоос хамааран бууруулах зохицуулалтыг хуульд тусгасан. Тэглээ гээд өндөр орлоготой иргэдээс их татвар авна гэсэн үг биш гэдгийг онцолъё" гэлээ.

Мөн тэрбээр "Өчигдөр татварын багц хуулийн төсөлтэй холбоотой зөв мэдээлэл өгөх үүднээс хэвлэл, олон нийтэд маш дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Гэвч зарим хэвлэл нийт иргэдийн 80 гаруй хувь нь 3 сая хүртэлх төгрөгийн цалинтай гэдэг хэсгийг дутуу мэдээлснээс болж буруу ойлголт өгч байна.

3 хүртэлх сая төгрөгийн цалин гэдэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянгаас эхлээд 1 сая, 1.5 сая, 2 сая, 2.5 сая гээд хувь хүний ажил мэргэжлээс хамаараад 3 сая хүртэлх төгрөг авч байгаа бүх хүнийг хэлнэ.

Ажлын хэсгээс 4 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт хийхээр тооцсон. Энэ хэмжээгээр иргэдэд очиж байгаа татварын ачаалал буурна. ХХОАТ, НӨАТ дээр:

-800 мянган төгрөгийн цалинтай хүн 13 хувийг татварт өгч байгаа бол 0.8 хувь болно.

-1.5 сая төгрөгийн цалинтай хүн ХХОАТ, НӨАТ-т 202 мянган төгрөг өгч байгаа бол 2 дахин буурна.

-3.5 сая төгрөгийн цалинтай хүн 488 мянга буюу 14 хувийг татварт өгч байгаа бол 9.5 хувь болно.

Одоогийн хуулиар жилийн 180 сая төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлж байгаа. Шинэ хуулийн төслөөр 360 сая төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлөхөөр тусгаад байна" гэв.

СХД: Гамшгийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 49 айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ
СХД: Гамшгийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 49 айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.