Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш Улаанбаатарт 22 хэм дулаан, дуу цахилгаантай бороо орно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 24 секунд

2025 оны 08-р сарын 16-ны 20 цагаас 2025 оны 08-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

Сүмбэр сумын халаалтын зуухнууд 36-68 жилийн насжилттай болсон тул өргөтгөл шинэчлэлт, засвар үйлчилгээ хийх шаардлагатай болжээ
Сүмбэр сумын халаалтын зуухнууд 36-68 жилийн насжилттай болсон тул өргөтгөл шинэчлэлт, засвар үйлчилгээ хийх шаардлагатай болжээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.