Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын иргэний халааснаас 1 сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Цагдаагийн байгууллагаас гадаад улсын иргэн өртөж хохирсон халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, энэ сарын 09-ний өдрийн 18:28 минутад “Улаанбаатар Галерей орчимд эд зүйлээ алдчихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал Япон Улсын иргэн ...-г Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь халааснаас нь 1 сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлсан этгээдийг олж тогтоон, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.

Халаасны хулгайн гэмт хэрэг нь гудамж тайлбай, үйлчилгээний байгууллага зэрэг олон хүнтэй газар, иргэдийн анхаарал, болгоомжгүй байдлыг ашиглан үйлдэгддэг.

Иймд иргэд Та бүхэн олон нийтийн газар явахдаа өөрийн эд зүйлсийг анхаарал, болгоомжтой авч явж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

ЦАГ АГААР: Улаанбаатарт 16 хэм дулаан, бага зэргийн бороо орно
ЦАГ АГААР: Улаанбаатарт 16 хэм дулаан, бага зэргийн бороо орно
 
ЭТТ: Энэ долоо хоногт 36.93 сая ам.долларын үнэ бүхий 396.8 мянган тонн нүүрс арилжлаа
ЭТТ: Энэ долоо хоногт 36.93 сая ам.долларын үнэ бүхий 396.8 мянган тонн нүүрс арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.