
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.
Тэрбээр "Хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийсэн. Гэвч эргээд ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн байршуулж эхэлж байна. Ямар нэгэн байдлаар тог цахилгаанд холбоод үйл ажиллагаа явуулаад байдаг. Цахилгааныг нь тасалж, холбосон монтёрыг ажлаас нь халаач ээ, Нөгөө талдаа иргэд олон нийтэд хот, дүүргээс зөвшөөрөл өгөөд ТҮЦ байрлуулж байна гэдэг ташаа ойлголт төрүүлээд байна. Тийм зүйл байхгүй" гэв.