Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Увс, Хөвсгөл, Баян-Өлгий, Булган аймгийн зарим сумдад гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.07/ 14:30 цагийн байдлаар 4 ой, хээрийн түймэртэй байгаагаас Увс аймгийн Сагил, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд суманд гарсан 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Баян-Өлгий аймгийн Булган суманд гарсан ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 66 алба хаагч, 7 автомашин, мэргэжлийн ангийн 70 хүн, 8 автомашин, нийт 136 хүн, 1 нисдэг тэрэг 15 автомашин, 2 мотоцикль, 28 морьтой оролцож байгаа юм.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Гуртын уулын хойд тал” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр татан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

ШУУД: Боловсролын салбарт 4000 гаруй хүнийг цомхотгоно мэдээллийн мөрөөр Боловсролын яамнаас мэдээлэл хийж байна
ШУУД: Боловсролын салбарт 4000 гаруй хүнийг цомхотгоно мэдээллийн мөрөөр Боловсролын яамнаас мэдээлэл хийж байна
 
“Нийслэл, орон нутгийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх ажлаа хийгээгүйгээс болж махны үнэ, хомстлын асуудал үүссэн“
“Нийслэл, орон нутгийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх ажлаа хийгээгүйгээс болж махны үнэ, хомстлын асуудал үүссэн“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.