Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГУРВЫН ДАВАА: Г.Эрхэмбаяраас бусад аварга цолтнууд давлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 53 секунд

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.

Гурвын давааны эхэнд Дархан аварга Н.Батсуурь Аймгийн арслан Г.Бат-Оршихыг, Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн заан Г.Батмөнхийг, Улсын аварга О.Хангай Аймгийн начин Б.Суманчулууныг, Улсын аварга С.Мөнхбат Аймгийн начин Н.Хүрэлсүхийг, Улсын арслан Б.Орхонбаяр Аймгийн арслан Ч.Мөнхтогтохыг, Улсын арслан Ц.Бямба-Отгон Аймгийн арслан И.Мандах нарыг тус тус амлан авч барилдан, даваад байна.

Харин Улсын аварга Г.Эрхэмбаяр Аймгийн арслан Д.Батболдод, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ Аймгийн арслан Ш.Мөнх-Одод өвдөг шороодлоо.

Баяр наадмын үеэр 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
Баяр наадмын үеэр 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
 
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.