Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Мандхай: Сонгуулиар малчдадаа хайр зарлаж явчхаад, сонгууль дуусахаар малчдын эсрэг ажилладаг Хөдөө, аж ахуйн сайдтай байгаадаа ГУТАЖ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Мандхай ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг шүүмжилж "Хөдөө, аж ахуйн сайд Ж.Энхбаяр малчдад өгөх дэмжлэгээ баяртайгаар хасуулчхаад, намайг хэдэн ТРОЛЛоороо балбуулаад байх шиг байна. Би хувийн эрх ашиг огт яриагүй. Сонгуулиар малчдадаа хайр зарлаж явчхаад, сонгууль дуусахаар малчдын эсрэг ажилладаг Хөдөө, аж ахуйн сайдтай байгаадаа ГУТАЖ байна.

"Шинэ хоршоо" бол хамгийн амжилттай хэрэгжиж буй төсөл. Одоогоор 20 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. Татварын санд 500 гаруй сая төгрөгийг төвлөрүүлж байна" гэлээ.

О.Номинчимэг: Төсвийн мөнгөөр ХУВИЙН БАЙШИН барьж өгч болохгүй
О.Номинчимэг: Төсвийн мөнгөөр ХУВИЙН БАЙШИН барьж өгч болохгүй
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.