Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГЖ Н.Батцэцэгт Ардын жүжигчин цол хүртээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 54 секунд

“Жинжиймаа” “Суварган Цэнхэр уулс” “Гэрлэж амжаагүй явна" зэрэг дэлгэцийн олон арван бүтээлээрээ Монголын ард түмний зүрх сэтгэлд хүрсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Нацагдоржийн Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртэхээр болжээ. Тэрбээр 1979 оноос Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэргэжлийн жүжигчин болжээ. Түүний тоглосон кино уран бүтээлүүд:

  • "Эх бүрдийн домог" гол дүр Нарангарвуу ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1973)
  • "Хүний амь" Багш 2-р дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1975)
  • "Дэгдээхэй нас" Багш 2-р дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1976)
  • "Суварган цэнхэр уулс" гол дүр сурвалжлагч Солонго ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1977)
  • "Хатанбаатар" Гүнчинхорлоо ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1978)
  • "Тойрох хуудас" гол дүр Дэлгэр инженер ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1979)
  • "Гэрлэж амжаагүй явна" гол дүр Оюутан Сүрэн ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1980)
  • "Газарчин" Герман, Монголын хамтарсан кино, гол дүр Индиан бүсгүй ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1981)
  • "Гийнгоо" орчуулагч туслах ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1982)
  • "Тэмцлийн оч" Сувд 2-р дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1984)
  • "Фронтод явах өргөдөл" Дэлгэр гол дүр ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1985)
  • "Сахиус уу, сахиул уу" туслах дүр Японы нарийн бичгийн дарга ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 1986)
  • "Зүүдэнд ирсэн хонгорхон ижий" Гол дүр Цэлмэг ("Монголжин" студийн бүтээл 2000)
  • "Хааны сүүлчийн хатан" гол дүр Гэнэнпил хатан ("Монголкино" үйлдвэрийн бүтээл 2000)
  • "Цагаан сүүний домог" гол дүр- Монголжин хатан ("Хийморь " студийн бүтээл 2000)
  • Вансэмбэрүү” гол дүр - Гүнжээ (“Монголжин” студийн бүтээл 2002)
  • "Жинжиймаа" гол дүр- Жинжиймаа ("Монголжин" студийн бүтээл 2003)
  • "Мэлмий" гол дүр-Хатан ижий ("Монголжин" студийн бүтээл 2003)
  • "Сийлэн бөөр" гол дүр- Сийлэн ("Монголжин" студийн бүтээл 2004
  • "Хэен Хуар" гол дүр-Дарь ("Монголжин" студийн бүтээл 2004)
  • "Уучлаарай хайрт минь" гол дүр-Ээж ("Монголжин" студийн бүтээл 2004)
  • "Би чамайг хэзээ ч мартахгүй" гол дүр- Ээж ("Монголжин" студийн бүтээл 2004)
  • "Халгай"
  • "Луйвар" гол дүр-УИХ-ын гишүүн (Найруулагч Цогтбаяр 2014)
  • "Цэн тогоруу" 2-р дүр-Төгсөө, Ерөнхий продюсер (2014)
  • "Сүүлчийн шөнө" гол дүр- Саянцэцэг (Найруулагч Наранбаатар 2014)
  • "2000" кино Хатан (УГЗ П.Батсайханы бүтээл 2018)
  • "Бууны сумыг буцааж болдоггүй" "Монголкино" үйлдвэрийн бүтээл, туслах дүр-Дарь өмгөөлөгч, менежер (2019)
  • "Унаач хүүхэд" туслах дүр-хөрш, менежер ("Монголкино" үйлдвэрийн бүтээл) 2020
Дуучин Л.Банзрагч МУГЖ цол хүртэнэ
Дуучин Л.Банзрагч МУГЖ цол хүртэнэ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.