Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алдарт хөл бөмбөгч Диого Жота дүүгийн хамт осолд орж амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд Спорт
Огноо
Унших
1 минут 14 секунд

Португалын шигшээ баг болон Английн Ливерпуль клубын довтлогч Диого Жота өчигдөр /2025.07.03/ дүүгийн хамтаар Испанид авто ослоор өөд болжээ. Диого Жота өөрийн дүү Андрегийн хамтаар Испанийн хурдны зам дээр Ламборгини жолоодож яваад осолдсон байна. Гэрлээд удаагүй байсан тэрбээр 28 насандаа ийнхүү харамсалтайгаар амиа алдсан байна.

Тамирчид, клубууд, улс орнуудын хөлбөмбөгийн холбоод эмгэнэл илэрхийлсээр байгаа юм байна.

Португалын шигшээ багийн ахлагч, багийн нөхөр Кристиано Роналдо:

-Ямар ч утга учир алга. Бид саяхан л шигшээ багтаа хамт байсан. Чи саяхан гэрлэсэн. Түүний гэр бүл, эхнэр, хүүхдүүдэд нь эмгэнэл илэрхийлье. Тэднийг сэтгэлийн тэнхээтэй байхыг хүсье. Чамайг тэдэнтэйгээ үргэлж хамт байхыг мэдэж байна. Тайван нойрс, Диого, Андре. Та нарыг санан дурсах болно.

Лионель Месси өөрийн Instagram хуудаснаа хар, цагаан өнгөтэй Жотагийн зургийг нийтлэн испаниар "QEPD" буюу "Тайван нойрсоорой" гэжээ.

ХӨСҮТ: 0-4 насны 2336 хүүхэд улаанбурханаар өвджээ
ХӨСҮТ: 0-4 насны 2336 хүүхэд улаанбурханаар өвджээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.