Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: 0-4 насны 2336 хүүхэд улаанбурханаар өвджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, энэ сарын 4-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11.429 хүрээд байна.

Эмчлэгдэж буй хүмүүс

  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 554 хүн
  • Хөнгөн – 69
  • Дунд – 446
  • Хүнд – 37
  • Нэн хүнд – 2 гэсэн нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 10.076, гэрээр эмчлүүлж буй 792, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89.855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4591-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2336, 5-9 насны 1464 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.