Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхтүвшин: Татварын өрөөс болж ДАНС ХААДАГ арга хэмжээ 5 жилийн дотор 30 дахин нэмэгдсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

УИХ-аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин татварын өрийн асуудлаар "Татварын өрөөс болж ДАНС ХААДАГ арга хэмжээ 2020 онд 753 байсан бол 2024 онд 22.813 болж, 5 жилийн дотор 30 дахин нэмэгдсэн байна.

Бизнес эрхлэгчид "Төсөв АЛДАГДАЛТАЙ батлагдахаар татварын байгууллагуудаас ДАНС ХААХ байдал нэмэгддэг. Тийм учраас төсвөө АЛДАГДАЛГҮЙ баталж өгөөрэй" гэж гуйсан" гэлээ.

Харин Сангийн сайд Б.Жавхлан "Данс хаадаг процесс бол хуульд байдаг л заалт. Тийм учраас төсвийн орлого бүрдүүлдэг гол байгууллагын албан хаагчдыг буруутгах арга байхгүй" гэв.

Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.