Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн орлого 5 дахин өсөж НЭГ ТЭРБУМ хүрсэн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 66 саяын орлоготой, Ерөнхий сайд Г.Занданшатар 1.1 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 18 секунд

АТГ-аас төрийн болон нийтийн албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж эхэллээ. Үүнээс Төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг онцолж байна.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх - 501.7 саяын тээврийн хэрэгсэл, 561.6 сая төгрөгийн ХАДГАЛАМЖТАЙ-

-Өөрийн орлого - 66 сая төгрөг /2023 онд 124.9 сая төгрөг/

-Гэр бүлийн орлого - 8.8 сая төгрөг /2023 онд 3.1 сая төгрөг/

-Үл хөдлөх хөрөнгө - 162.4 сая төгрөг /Нийтийн орон сууц-1, зуслангийн байшин-1/ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

-Тээврийн хэрэгсэл - 501.7 сая төгрөг /Mercedes Benz, GLE 400-1, Мотоцикл-Harley Davidson-1, Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570-1/ - 2023 онд 284 сая төгрөг

-Үнэт эдлэл - 100 сая төгрөг /ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ/

-Дотоодын хадгаламж - 561.6 сая төгрөг /2023 онд 900.9 сая төгрөг/

-Хувьцаа - /"Эрдэнэс Тавантолгой" ХК, "Аялал жуулчлалын Илт Хан" ХХК/

-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан - 1 тэрбумын орлоготой, 5.9 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй-

-Өөрийн орлого - 1 тэрбум 6 сая 790 мянган төгрөг /2023 онд 260.9 сая төгрөг/

-Гэр бүлийн орлого - 145.3 сая төгрөг /2023 онд 64.7 сая төгрөг/

-Үл хөдлөх хөрөнгө - 5.9 тэрбум төгрөг /Нийтийн орон сууц-2, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга-1, Авто зогсоол-3/- ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

-Тээврийн хэрэгсэл - 120 сая төгрөг /Mercedes Benz, S400-1/-ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

-Мал амьтан - 283.6 сая төгрөг /Адуу-90/- /2023 онд 321.5 сая төгрөг/

-Газар - 5 сая төгрөг /Эзэмших-0.07га-1/ - ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

-Үнэт эдлэл - 230 сая төгрөг - ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

-Дотоодын хадгаламж - 314.2 сая төгрөг /2023 онд 276.4 сая төгрөг/

-Хувьцаа - /"Севен три студи" ХХК, "Голомт банк" ХК, "Шинэ талст" ХХК/

-Хандив - 923 мянга 530 төгрөг /2/

-Ерөнхий сайд Г.Занданшатар - 1.1 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй-

-Өөрийн орлого - 100.4 сая төгрөг /2023 онд 83.9 сая төгрөг/

-Гэр бүлийн орлого - 161.8 сая төгрөг /2023 онд 254.8 сая төгрөг/

-Үл хөдлөх хөрөнгө - 1 тэрбум 175 сая төгрөг /Нийтийн орон сууц-1, зуслангийн байшин-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/- өөрчлөгдөөгүй

-Тээврийн хэрэгсэл - 80 сая төгрөг /Nissan, Murano- 1/- өөрчлөгдөөгүй

-Мал амьтан - 15 сая төгрөг /Адуу-5/- өөрчлөгдөөгүй

-Газар - 4.9 сая төгрөг /Эзэмших-699м2-1/- өөрчлөгдөөгүй

-Үнэт эдлэл - 130 сая төгрөг- өөрчлөгдөөгүй

-Дотоодын хадгаламж - 675.6 сая төгрөг /2023 онд 286.3 сая төгрөг/

-Хувьцаа - /"Монитор консалтинг групп" ХХК, "Нэгүн кашмер" ХХК/

-Хандив - 937 мянга 906 төгрөг /1/ байна.

ХОМ: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өөрийн орлого 2023 оныхоос 13.7 сая төгрөгөөр буурсан бол гэр бүлийн орлого нь 18.6 сая төгрөг болж өсжээ
ХОМ: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өөрийн орлого 2023 оныхоос 13.7 сая төгрөгөөр буурсан бол гэр бүлийн орлого нь 18.6 сая төгрөг болж өсжээ
 
16 НАСТАЙ ОХИНЫ ШҮҮХ ХУРАЛ: Шүүх танхимд тог тасарлаа
16 НАСТАЙ ОХИНЫ ШҮҮХ ХУРАЛ: Шүүх танхимд тог тасарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.