Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өөрийн орлого 2023 оныхоос 13.7 сая төгрөгөөр буурсан бол гэр бүлийн орлого нь 18.6 сая төгрөг болж өсжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

АТГ-аас төрийн болон нийтийн албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж эхэллээ. Тэгвэл бид хамгийн эхэнд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлгийг онцолж байна. Учир нь түүний хүү найз бүсгүйдээ өндөр үнэ бүхий цүнх, үнэт эдлэл бэлэглэж, сүй тавих ёслолоо өндөр үнээр хийсэн нь Л.Оюун-Эрдэнийн орлогоос хэт давсан зардал болохыг олон нийт шүүмжилсэн билээ. Улмаар залуучууд "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж, түүнийг Ерөнхий сайдаас огцрохыг шаардсан байдаг.

Тэрбээр 2024 оны ХОМ-тээ:

Өөрийн орлого - 230.1 сая төгрөг /2023 онд 243.9 сая төгрөг/

Гэр бүлийн орлого - 18.6 сая төгрөг /2023 онд 15.7 сая төгрөг/

Үл хөдлөх хөрөнгө - 364.1 сая төгрөг /нийтийн орон сууц-1/ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

Автомашин - 30 сая төгрөг /Toyota Highlander/ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

Мал, амьтан - 170.8 сая төгрөг /Хурдан удмын адуу-3, Адуу-19, Үхэр-73, Хонь-88, Ямаа-102/- 2023 онд 169.3 сая төгрөг

Үнэт эдлэл - 67.5 сая төгрөг -ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

Дотоодын хадгаламж - 113.2 сая төгрөг /2023 онд 133 сая төгрөг/

Хуулийн этгээд - /"Херо энтертайнмент групп" ХХК, "Хүлэг контент" ХХК/ гэж мэдүүлжээ.

ХХБ-ны “Хуримтлалтай Монгол” аян 2025 онд ч үргэлжилнэ
ХХБ-ны “Хуримтлалтай Монгол” аян 2025 онд ч үргэлжилнэ
 
16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хурал 10 цагийн турш ХААЛТТАЙ үргэлжилж байна
16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хурал 10 цагийн турш ХААЛТТАЙ үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.