Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван аймгийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэртэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 43 секунд

ОБЕГ-ын мэдээлснээр өнөөдрийн /2025.06.27/ байдлаар дараах байршлуудад ой хээрийн түймэртэй байна.

Гал түймэр:

Увс аймаг, Цагаанхайрхан сум 4 дүгээр баг /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км Баруунтуруун сумаас баруун зүгт 40 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 15х40 метрийн хэмжээтэй модны үйлдвэрийн байр бүрэн шатаж байсныг ажиллаж тархалтыг зогсоосон.

Ховд аймаг, Жаргалант сум Бичигт баг хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ын 30 ширхэг шуудайтай аргал шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Төв аймаг, Эрдэнэ сум Баянтуул багийн “Тэргийн гол” /Хэргийн-Оорц/ гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 212 км, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км, Батсүмбэр сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ “www.firms.modaps.eosdis.nasa.gov” болон “www.icc.mn” сайтад ойн гал түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.19-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. 06.26-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан алба хаагчид,, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд ажиллаж, 11:45 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 285 га талбай өртсөн.

Хөвсгөл аймаг, Цагааннуур сум 2 дугаар багийн “Урд Агяа тайга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 337 км, сумын төвөөс баруун хойд зүгт 57 км/ “www.firms.modaps.eosdis.nasa.gov” сайтад ойн гал түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.22-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуу нийт 38 хүн ойн түймрийг унтраахаар ажиллаж, 06.26-ны өдрийн 17:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймаг, Баян-Уул сум Өвөр-Эрээн багийн “Тарам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 260 км, сумын төвөөс хойд зүгт 60 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Аврах ангийн анги, Хилийн цэргийн 0275 дугаар анги, Баян-Уул сумын Мэргэжлийн анги, Баяндун сумын Мэргэжлийн ангийнхан нийт 50 хүн, 5 автомашинтайгаар ажиллаж, 06.27-ны өдрийн 04:00 цагт ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, 07:05 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймрийн урт нь 3 км, өргөн нь 1.2 км байна.

Хилийн боомтууд долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
Хилийн боомтууд долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
 
Н.Тавинбэхийн зөвлөх асан П.Товуудоржийн цагдан хорих хугацааг сунгах үндэслэл тогтоогдоогүй тул ЭРҮҮЛ МЭНДИЙН шалтгаанаар суллалаа
Н.Тавинбэхийн зөвлөх асан П.Товуудоржийн цагдан хорих хугацааг сунгах үндэслэл тогтоогдоогүй тул ЭРҮҮЛ МЭНДИЙН шалтгаанаар суллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.