Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Шижир: Хятадаас хагас коксожсон түлш авах шийдвэр нь гараагүй байхад “Тавантолгой түлш“ ХК 1600 ажилтантай үйлдвэрээ зогсоочихсон байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Ажлын хэсгийн дүгнэлтэд шахмал түлшинд хэрэглэсэн барьцалдуулагч 6 жил огт стандартгүй явж ирсэн бөгөөд шинжлэх ухааны аргачлал, эрүүл мэнд талаас хариуцлагагүй төсөл гэж үзсэн байна. Үндсэндээ зургаан жил "Таван толгой түлш" ХК Стандарт, хэмжил зүйн газраас тохирлын гэрчилгээ аваагүй аж.

Гэтэл 2020, 2024 онуудад Таван толгой түлш ХК таван удаагийн ТЭЗҮ хийлгээд үйлдвэр нь нийт 1.7 сая тонн түлш гаргах хүчин чадалтай болчихсон юм байна. Гэтэл Улаанбаатар хотын хэрэгцээ нь 600 мянган тонн. Хэрэгцээнээс давсан хүчин чадалтай үйлдвэрээ одоо ашиглахгүйгээр Хятадаас 226 тэрбум төгрөгөөр хагас коксожсон түлш авна гэж яриад байна. Зөвхөн Таван толгой түлш ХК-д оруулсан 1.5 их наяд төгрөг хайран биш юм уу. Үүний араас аудитын шалгалт орох ёстой юм биш үү. Тусгайлсан ажлын хэсэг гаргаад явах хэрэгтэй байна. Цахилгааны үнийг нэмснээс хойш айлууд эргээд түлш түлж эхэлж байгаа. Хятадаас хагас коксожсон түлш авах шийдвэр нь гараагүй байхад 1600 ажилтантай үйлдвэрээ зогсоочихсон байх юм.

Ц.Магалжав: Одоо цэнгэлдэхэд тавигдсан зүлэг Монгол Улсад тавигдсан хамгийн сайн зүлэг
Ц.Магалжав: Одоо цэнгэлдэхэд тавигдсан зүлэг Монгол Улсад тавигдсан хамгийн сайн зүлэг
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.