Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд-Улаангом чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсээс сонгогдсон зарим гишүүдийнхээ хамтаар Ховд аймагт ажиллаж байна. Тодруулбал Ховд-Улаангом чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж буй аж.

163 км урттай, улсын чанартай энэхүү автозамын зураг төсөл, хөрөнгө санхүү, тендер шалгаруулалтын олон шат дамжлагыг давж, өнөөдөр бодит ажил хэрэг болж байгаа нь энэ аж.

"U ubn บอก U อุก ubn Юy Юy6aЙHa? 6AЙHA? ubn ubn ubn ubn Lubn" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Энэ зам 2028 онд ашиглалтад орсноор:

-Аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох замаар бүс нутгийн тээвэр, логистикийн тогтолцоо шинэ түвшинд хүрч, хөгжлийн томоохон суурь тавигдана.

-Боршоо, Булган боомтыг холбох баруун бүсийн хоёр дахь тэнхлэгийн замын нэг хэсэг болж, улсын боомтын хөгжил, олон улсын тээврийн сүлжээтэй уялдах боломжийг нээнэ.

-Ховд, Увс аймгийн хэд хэдэн сумыг хамарч, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралын түвшинд эерэг нөлөө үзүүлэх гэнэ.

4 хүн, костюм ба бичвэр нарын зураг байж магад

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ голын усанд орохгүй байх, хүүхдийг хараа хяналтгүйгээр голын эрэг дагуу явуулахгүй байхыг анхаарууллаа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ голын усанд орохгүй байх, хүүхдийг хараа хяналтгүйгээр голын эрэг дагуу явуулахгүй байхыг анхаарууллаа
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.