Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ голын усанд орохгүй байх, хүүхдийг хараа хяналтгүйгээр голын эрэг дагуу явуулахгүй байхыг анхаарууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар их халалт үргэлжлэх, энэ үеэр иргэдийн гол, ус бараадах хөдөлгөөн эрс нэмэгддэг.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна. Иймд:

  • Иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
  • Хүүхдийг ганцааранг нь гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Мөн бороо, гэнэтийн аадар бороо орж үерийн аюулыг дагуулдаг тул сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

“Монголын ардчилсан хувьсгалын анхдагч Сосорбарамын Цогтсайхан” сэдэвт шуудангийн маркийн нээлт боллоо
“Монголын ардчилсан хувьсгалын анхдагч Сосорбарамын Цогтсайхан” сэдэвт шуудангийн маркийн нээлт боллоо
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.