
ОБЕГ, ГУББГ, ЦУОШГ-аас өнөөдөр /2025.06.19/ гол, усны ослоос урдчилан сэргийлэх арга хэмжээ, цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар мэдээлэл өглөө.
ОБЕГ: 2024 онд 6-9 дүгээр сард үер усны авулаас сэргийлэх ажлыг зохион байгуулсан. Нийт 2989 алба хагч, 538 техниктэйгээр энэ ажилд оролцсон байна.
2025 онд үер уснаас сэргийлэх ажлыг 6 сарын 18-ны өдрөөс 9-р сарын 21-ний өдрийг хүртэл зохион байгуулж ажиллана. Энэ жил 9 чиглэлд үер уснаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна. Туул, Тэрэлж, Сэлбэ, Хэрлэн голуудад урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна. Мөн амралт, рашаан сувиллын чиглэлээр үйлчилгээ явуулдаг ААН байгууллагуудын үерийн эрсдэлийг тодорхойлох хяналт шалгалтыг явуулна. Голуудын үерийн ам хальж урсах эрсдэлтэй газруудад суурьшсан ААН болон айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлж, эрсдэлгүй байршлуудад нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ зун зохион байгуулна. Харин завьт эргүүлийг 7 маршрутаар УБ хотод 50 км радиуст зохион байгуулна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн инженер Д.Жаргалан: Ойрын өдрүүдэд 30 хэм давж халж, сарын сүүлээр их хэмжээний усархаг аадар орно
халах тул иргэл наршихаас сэргийлж, гол ус руу хүүхдээ харгалзах хүнгүй явуулахгүй байхын анхааруулъя.
Ойрын өдрүүдэд өдөртөө 30 хэм давж хална. Тиймээс эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдээ гол ус руу явуулахгүй байх хэрэгтэй бөгөөд наршихаас сэргийлэхийг анхааруулж байна. Халалт нь энэ сарыг туустал үргэлжлэх юм. Харин энэ сарын сүүл ирэх сарын эхээр Нийслэл хотод ус ихтэй аадар бороо орох тул үерийн эрсдэлээс сэрэмжлэхийг мөн анхааруулъя.
ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан: Сэлбэ голын үерийн хамгаалалтын балига байгууламжийн ажил 90 гаруй хувьтай явж байна. Сэлбэ гол дээр 8 байршилж голын голдирлыг хаасан зөрчил байсныг арилгуулсан.
Үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 154 км газар, Үүнээс гадна автозамын борооны ус зайлуулах системийг 225 км, хөрсний усны түвшин доошлуулах шугамыг 61 км урт барьж байгуулахөөр төлөвлөсний дагуу эхний 15 байршилд 10 км урт зам талбайг борооны ус зайлуулах системийг байгуулсан.