Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Метамфетамин“-ын агууламжтай нунтаг бодисыг гар тээшиндээ нуун, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Тагнуулын байгууллагаас 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 аяллын дугаартай нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын иргэн Л нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцийн хориглосон жагсаалтад багтсан Метамфетамин гэх бодисын агууламжтай 1 кг орчим цагаан өнгийн нунтаг бодисыг гар тээшиндээ БУСДААС АВСАН ДАЙВАР АЧАА мэтээр ороож баглан, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлжээ.

Мөн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын иргэн М нь мөнгөлөг цаасанд ороосон 252 гр Метамфетамин бодисыг гар тээшиндээ хийж улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг тус тус илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналт дор явуулж байна.

Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болсон тул орон нутагт, гадаадад зорчихдоо анхаарал болгоомжтой байж, бусдын дайвар ачааг авахгүй байх, авах тохиолдолд сайтар шалгаж үзэхийг анхааруулж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
 
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.