Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол 5 болж нэмэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол өнөөдрийн /2025.06.12/ байдлаар 6836 болж, нас баралт 5 болж нэмэгджээ. Үүнээс гэрээр эмчлүүлж байгаа 958, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 589, хавьтал 62.455 болон нэмэгдсэн байна.

Нэмэлт: Улаанбурхан өвчнөөр нийт батлагдсан тохиолдлуудын 55.4 хувь нь улаанбурхан өвчний вакцинд огт хамрагдаагүй байсан бол 17.1 хувь нь ганц тунтай, 15.2 хувь нь бүрэн тунтай, 13.1 хувь нь вакцинд хамрагдах насанд хүрээгүй байсан байна.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой. Тодруулах, лавлах зүйл байвал 72224444, 100 утсанд хандан лавлах боломжтой.

ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги”-ийн шинэ төв ашиглалтад орлоо
ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги”-ийн шинэ төв ашиглалтад орлоо
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.