Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутны дотуур байранд гарсан галыг унтрааж, 110 иргэнийг угааржилтын бүсээс гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Онцгой байдлын албанд өчигдөр дараах гал түймрийн дуудлагууд иржээ.

Тухайлбал, Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 06:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын "Prius Alpha" загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо оюутны дотуур байрны өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 1 дүгээр давхрын өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 110 иргэнийг гаргасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 02:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 20 метр урт хашаа, 380 вольтын хүчдэлийн цахилгааны тулгуур багана шатаж байсныг ажиллаж унтраасан.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа
 
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.