Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар сургалтад хамрагдлаа

Огноо
Унших
1 минут 23 секунд

Монгол Улсын Ес зүйн хорооноос Компанийн ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны гишүүд болон бусад хороо, зарим нэгжүүдийн ажилтнуудын мэдлэг ойлголтыг нэгтгэх, холбогдох хуулийн хэрэглээний талаар арга зүйн зөвлөмж авах, Монгол Улсын Ёс зүйн хороотой хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж болон соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Сургалтыг “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж” сэдвээр Ёс зүйн хорооны Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү, Ёс зүйн дэд хорооны ажиллах журам, ёс зүйн зөрчил бүртгэл хяналтын дэд систем, сэдвээр ёс зүйн хорооны Ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин нар мэдээлэл хийлээ.

Энэхүү сургалтаар ёс зүйн орчин үеийн хандлага, ёс суртахууны үндсэн суурь болох хүн чанар, байгууллагын соёлын өөрчлөлтөөр дамжуулан ёс зүйг хэрхэн дэмжих зэрэг арга замуудыг танилцуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Цогт-Овоо сумын “Билгэх” булгийн ойр орчмыг цэвэрлэж сурагчдын дунд арга хэмжээ зохион байгууллаа
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Цогт-Овоо сумын “Билгэх” булгийн ойр орчмыг цэвэрлэж сурагчдын дунд арга хэмжээ зохион байгууллаа
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.