Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮНДЭСТНҮҮДИЙН ЛИГ: К.Рональдо 40 насандаа шигшээ багтайгаа 4 дэх цомоо өргөлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хоёр жил тутам зохион байгуулагддаг Үндэстнүүдийн лиг тэмцээний энэ жилийн Аварга багаар Португалчууд тодорлоо. Мөн Роналду шигшээ багтаа оруулсан гоолын тоогоор дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ.

Криштиану Роналду шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулсан гоолын тоогоор дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ. Тэрбээр Үндэстнүүдийн лигийн финалд Испаний эсрэг нэг гоол оруулж, рекордоо улам ахиулсан байна.

Энэ тоглолтод Роналду шигшээ багийнхаа төлөө 138 дахь гоолоо оруулсан. Ингэснээр тэрбээр 2-р байрт бичигдэж буй Лионел Месси-с (112 гоол) 26 гоолоор илүү гараад байна.

Роналду Португалийн шигшээ багтайгаа гурав дахь тэмцээнд түрүүлж байна:

  • 2016 он — Европын аварга
  • 2019 он — Үндэстнүүдийн лиг
  • 2025 он — Үндэстнүүдийн лиг

Түүнчлэн тэрбээр Үндэстнүүдийн лигийн финалд оролцсон хамгийн өндөр настай тоглогч болж түүхэнд бичигдлээ.

Элсэлтийн шалгалт ирэх долоо хоногт эхэлнэ
Элсэлтийн шалгалт ирэх долоо хоногт эхэлнэ
 
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.