Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ALL IN HIT 2” тоглолт өнөөдөр “SocialPay park”-т болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Дуу бүр нь дурсамж хөглөх Мотив, Нэгэн зүгт, Take off, Sync гэсэн 4 хамтлаг хамтарсан “ALL IN HIT 2” тоглолт өнөөдөр SocialPay park-д тоглох гэж байна.

"All in hit-2" тоглолтын продюсер Э.Цолмонбаяр өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр, "Дөрвөн хамтлагийн нэгдсэн тоглолтыг хийх санааг нэг жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байгаа тоглолтууд дундаас энэ удаагийн тоглолтыг онцолж байна. Эдгээр хамтлагийн уран бүтээлчид нэгэн үед уран бүтээлээ хийж байсан гэдгээрээ онцлог. Урьд өмнө нь Монголд гэлтгүй дэлхийд нэгэн үеийн дөрвөн boyband хамтлаг хамтран тоглож байсан тохиолдол их ховор юм билээ. Өмнө нь ийм хамтлагууд зааланд хамтран тоглож байсан ч задгай талбайн шоу зохион байгуулсан нь ховор. Энэ дөрвөн хамтлаг нэгдэж, 20 хоногийн өмнө попури уран бүтээлээ цацсан.нэ тоглолт дээр дөрвөн хамтлагийн 40 гаруй дууг дуулахаас гадна 2005 оноос хойш 20 жил уран бүтээлээ хийж байгаад завсарласан, тухайн цаг үеийн FM, чартуудыг тэргүүлж байсан өөр бусад уран бүтээлчдийг цуглуулахыг маш их хичээсэн" хэмээсэн юм.

Баянзүрх дүүрэгт “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон“-г хүртээв
Баянзүрх дүүрэгт “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон“-г хүртээв
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.