Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүрэгт “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон“-г хүртээв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Баянзүрх дүүргийн 60 жилийн ойн хүндэтгэлийн баярын хурал өнөөдөр /2025.06.07/ Соёлын төв ордонд боллоо. Энэ үеэр нийслэлийн шилдэг дүүргээр 2 ч удаа шалгарч байсан тус дүүрэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээв.

Баянзүрх дүүрэг нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 14-ний өдөрийн 79- дүгээр зарлигаар Найрамдлын район нэртэйгээр анх байгуулагдсан нийслэлийн ууган 4 дүүргийн нэг билээ. Тухайн үедээ нийт 20 хороотой 65 мянган га газар нутагтай, 7309 өрх, 39375 хүн амтай байсан. Энэ нь тухайн үедээ Улаанбаатар хотын анхны байгууллага байжээ.

“Талын салхи” олон улсын мото фестиваль болж байна
“Талын салхи” олон улсын мото фестиваль болж байна
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.